An opening inauguration of the new book "THE VERGINA, the past , the present and the future"

An opening inauguration of the new book "THE VERGINA, the past , the present and the future"

Translate

Sunday, June 26, 2022

АЛТАН ОРД БА БЭРГЭН

Алтан Орд

Алтан Орда гэдэг бол мөнх Нарны гэрлийн оронг нэрлэнэ. Түүний баталгааг дэлхий дээрх анхны их тэсрэлтийн энерги, эрчим хүч, ой санамж олгодог юм. Тэгэхээр Алтан Орд гэдэг бол алтан гал, алтан газар, алтан ус гурван хэмжээст оршихуй Түүнийг анхны их тэсрэлт дэлхийн дотоод цөмийн энерги, эрчим хүч, ой санамж, халуун маагмын лавын материалаар баталгаажуулсан юм.
Алтан Орд гэхээр анхны их тэсрэлтийн үеийн дэлхийн дотоод цөмийн халуун лавын бялхалтын хил хязгаар түүний орон зайн мөн оршихуйн баталгааг өгдөг.


Алтан Орд гэгч хааны Өргөө, Ордон

Өнөө хүртэл Алтан Орд гэгч юу болохыг Шинжлэх ухаанд таниагүй. Алтан Орд бол хааны Өргөө, Ордон. Төв Азийн өвөг монголчуудын хаан амьдардаг Өргөө, Ордонг Алтан Орд гэнэ. Алтан Орд бол дэлхий дээр анхны их тэсрэл эхэлсэн үеийн энерги эрчим хүч, ой санамж бүхий гал голомт агуулдаг. Өөрөөр хэлбэл Дува өвгийн Өргөөнд дэлхийн дотоод цөмийн энерги, эрчим хүч, ой санамж хадгалагддаг. Дува өвгийн ахмад хөвүүнд түүний гал голомт өвлөгджээ. Чухам яагаад Алтан Орд гэдэг бэ? Дува өвгийн нутагт хэзээ ч далайн ус ороогүй. Ийм газарт Дува өвгийн хойчис дөрвөдүүд одоо ч амьдардаг.


Төв Азийн монголчууд –Дөрвөдүүд

Төв Азийн монголчууд нь Дува өвгийн дөрвөн хүүхдийн хойчис юм. Тэд хэзээ ч далайн ус ороогүй газарт амьдардаг. Дува өвгийн ахмад хөвүүн хожуу төв Азийн монголчуудыг захирч төв Азийн хаан болжээ.

Эдүгэ монголчууд хоёр янз

Эдүгэ цагт монголчууд хоёр өөр Соёл иргэншилд хуваагдан амьдардаг. Алтан Ордын Соёл иргэншил зөвхөн Дөрвөдүүдэд хамаарна. Монгол үндэстнүүд далайн Соёл иргэншилд хамаардаг. Тэдний Он тоолол өөр өөр цагт эхэлдэг.

Алтан Ордаг Бэргэн баталгаажуулдаг

Гэтэл, Алтан орда-гийн алтан байхын баталгааг зөвхөн ахмад хөвүүний эхнэр баталгаажуулах үүрэгтэй. Иймд Алтан Ордын бэлэгдлийг Бэргэн баталгаажуулахдаа Дува өвгийн ариун Гал гололмтын мөн чанарыг өөрчлөхгүйгээр баталгаажуулдаг. Энэ нь Дува өвөг үгүй болсон хойно түүний алтан гал голомтыг дөрвөн хүүхэд нь өвлүүлж чадсан нь тэд дөрвөн өөр Алтан Орд үүсгэн амьдарч чаджээ. Энэ нь Дува өвгийн эхнэр мөн алтан гал голомттой удмынх болохоо баталдаг.

Бэргэн нь Алтан ургийн хүн ёстой

Бэргэн нь Алтан ургийн хүн байх ёстой, тэгж байж Алтан Орда оршихуйг баталгаажуулна. Түүнчлэн Бэргэний тээж төрүүлсэн хүү эсвэл охин Бэргэний үйл хэргийг үргэлжлүүлэх ёстой. Энэ нь Байгалийн Алтан ураг байхаас гадна Биологийн Алтан ураг байхыг батална. Дэлхийн дотоод цөмийн энэрги, эрчим хүч, ой санамж өвлөн амьдрах удмыг Алтан ургийнхан гэнэ.

Алтан Ордын оршихуйг дорно зүгт Бэргэн таниулна

Дорны зүгийнхэн Алтан Ордын тухай ямар ч төсөөлөлгүй байдаг. Тиймээс, Алтан Ордын оршихуйг Бэргэн дорно зүгт өөрийн болон хүүгийнхээ мөн охидынхоо үйл хэргээр таниулна. Ялангуяа Бэргэн дангаар дорно зүгт хаанчлах үе тохиодог. Ийм үед Бэргэн хүний 12 Ордод шинэ гэрэл гэгээ ирүүлж буйг дорныхон таних боломжийг Vergino олгож байжээ. Эсвэл 16 зүгийн аль нэг зүгт шинэ гэрэл гэгээ ирүүлж буйг дорныхон таних боломжтой. Хамгийн сонирхолтой нь шинэ гэрэл гэгээ аль нэг Орд болон гэрт орж ирэх үед яг тэнд цэнгэг усны шинэ тэлэлт эхэлж байх ёстой. Яг үүнийг эдүгэ цагт таних чухал.

No comments:

Post a Comment