An opening inauguration of the new book "THE VERGINA, the past , the present and the future"

An opening inauguration of the new book "THE VERGINA, the past , the present and the future"

Translate

4.ТӨВ АЗИД VERGINA БАЙДГИЙГ ”АЙ ХАНУАМ ДИСК” САНУУЛНА

Роксан хатанг перс эмэгтэй гэж өнөө хүртэл тооцдог ажээ

Агуу Александр хааны эзэнт гүрэн бутран унасан шалтгаан нь түүний албан ёсны хатан Роксанаг тэр үед перс эмэгтэй гэж үздэг байжээ. Яг энэ ойлголт өнөөг хүрчээ. Роксанагийн уугуул нутаг нь өнөөгийн Афганистан, Узбекстан, Таджекстаны зааг, өндөр уулын нугад төржээ. Хэдийгээр тухайн үед Персийн хааны мэдэлд байсан байж болох зах хязгаар нутаг боловч Роксана өөрөө перс эмэгтэй биш. Түүний эцэг Персийн хааны цэргийн алба хашиж байсан байж болно, гэхдээ Роксаны эцэг Перс хүн биш. Узбекстаны “Төмөр хаалга” бол гадны хэн ч халддашгүй эгц чавчим өндөр хад юм. Ийм өндөрт Персийн Соёл иргэншлийн эх сурвалж болсон далайн ус хүрч чадахгүй. Харамсалтай нь энэ хязгаар өндөрлөг уулсын орон тухайн үедээ Персийн эзэнт гүрэний мэдэлд байсан байж болно. Саяхан элдэв колончлолын түүхийг өнгөрүүлсэн бүх улс үндэстэн ойлгох нэг чухал тайлбар байж болно. Тэр бол аль ч улсын түрэмгийлэлд өртөж болно. Гэхдээ Хүн төрлөхтөн өөрийн үндэс угсаагаа хадгалж хамгаалж үлдсээр иржээ. Тиймээс, Роксан перс эмэгтэй байгаагүйг няцаах шаардлага үүсчээ.
 

Роксана Перс эмэгтэй биш болохыг Ай ханум батлана.

Өнөө хүртэл Македоны хаан Агуу Александрыг Македонд хатан авч гэрлэж өв залгамжлагчаа үлдээгээгүй гэж үздэг. Яг үнэндээ, Агуу Александр хаан өөрийн хатнаа хайж дорно зүгт аян дайныг хийжээ. Хэрвээ Ай Ханум хотын бэлэгдлийг сонирхон судалваас Роксана нь перс эмэгтэй биш болох нь батлагдана. 1969 онд Ай Ханум хотын сүмийн орчимд францын археологчид археологийн малтлага хийж байхдаа “Ай Ханумын диск” олжээ. Энэ бол төв Азийн Архелогийн нэн өвөрмөгц олдвор байлаа.
Шууд утгаар дүрсийг таних гэж оролдоорой,
 

Ай Ханум төв Азийн алтан Verginо таниулна

Ай Ханум диск төв Азийн 13 алтан цацрагт алтан хүн ба 16 алтан цацрагт Vergina байгааг зааж байдаг.
Алтан дэлт хос морь хөлөглөсөн алтан сүйх тэрэгтэй дорныг зорин яваа жигүүрт хатан ба түүний хүүг дүрсэлжээ. Гэтэл Ай Ханум дискийн дээд хэсэгт Алтан хүн ба алтан хавирган сар, түүний цаана алтан Vergina дүрсэлжээ. Үүгээр төв Азийн Vergina Грекийн дорно зүгт байхаас гадна мөн тэнд 13 алтан цацрагт Нарны хүн, мөн 16 цацрагт алтан Vergina байгааг дүрсэлжээ.
Хамгийн сонирхолтой нь тэднийг зааглаж буй алтан хавирган сар нь төв Азийн алтан Нарны Vergina, мөн төв Азийн алтан Сарны Vergina дүрслэн таниулжээ. Үүгээр, Роксана гүнжийн эцэг Нарны Vergina, Роксана Сарны Vergina мөн болохыг батлана. Үүгээр эртний Грекийн Эпирийн хаант улсын гүнж ба түүний хүү Агуу Александр хаан хоёрыг төв Азийн Нарны хүн ба төв Азийн Сарны Vergina хоёртой холбоо тогтоож буйг илтгэнэ.
 

Нарны алтан Vergina ба Сарны алтан Vergina

Өнөө хүртэл Vergina бол зөвхөн Грекийн хойд Македонд бий гэж итгэж байсан бол төв Азийн өмнө зүгийн өндөрлөгт мөн Нарны алтан Vergina бас Сарны алтан Vergina байдгийг Ай Ханум хотын диск дээрх дүрс батлаж байна.
 

Роксана Нарны алтан Vergina

Нарны алтан Vergina Эцэгтэй, Сарны алтан Vergina эхтэй ажээ.
Роксана нь яг үнэндээ төв Азийнх, тэрээр Нарны алтан Vergina эцэгтэй, Сарны алтан Vergina эхтэй аж. Төв Азийн өмнө зүгт өнөөгийн Киргизстаны нутгаас яг л Спартын хан хүн Менлайн удмынхан шиг нүүрний алтан багтай удмынхан амьдардаг. Тэднийг нарны хүүхдүүд гэж нэрэлдэг билээ.

Ай Ханум дискны онцлог

Ай Ханум диск нь өмнө зүгт “хааны эх, хааны хатан, хааны хүү” гурав Нарны хүн мөн Vergina удмынх гэдгийг баталж байгаа. Иймд, Роксана бол төв Азийн Нарны алтан Vergina Эцэгтэй, Сарны алтан Vergina эхтэй нэгэн ажээ.

Александр IV албан ёсны Өв залгамжлагч

Агуу Александр хаан зуурдаар нас барсаны дараа түүний албан ёсны хатан Роксана Александр IV хүүгээ төрүүлжээ. Гэвч түүнийг Македоны могойн ордонд албан ёсоор хүлээн зөвшөөрсөнгүй. Харин ч перс эмэгтэйн хүү хэмээн гадуурхжээ.
 

Албан ёсны өв залгамжлагчид шоронд алагджээ

Агуу Александр хааны албан ёсны өв залгамжлагч нялха бяцхан хөвүүн шоронд алагджээ. Ингэж эзэн хааны эх болон хөвүүн, хатанг алсан ялт үйлийг Македоны могойн ордонийнхон үйлджээ.

Македоны алтан Vergina гэрэлтэх боломжгүй

Македоны 12 цацрагт эсвэл 16 цацрагт алтан Vergina эдүгэ огт гэрэлтэхгүй байгаа. Гэрэлтэх ч боломжгүй. Учир нь Македоны 12цацрагт алтан Vergina нь МЭӨ 316 оны луу жил гэрэлтэх хугацаа дуусчээ. Хэрвээ 12 цацрагт алтан Vergina хугацаа дууссан бол 16 цацрагт алтан Vergina гэрэлтэх ямар ч боломжгүй. Тэгээд ч МЭӨ 309 онд Роксана, хүү Александр II хамтдаа алагдах үед 16 царцрагт алтан Vergina гэрэлтэхгүй болжээ.

Македоны Vergina сэргээх шаардлага

Македоны 12 цацрагт алтан Vergina мөн 16 цацрагт алтан Vergina эдүгэ дахин сэргээх ёстой. Учир нь түүнийг сэргээхгүйгээр Грекийн сэргэн мандалт эхлэхгүй. Мөн Европийн сэргэн мандалт эхлэхгүй. Учир нь Европийн орнууд цаашид цэнгэг усны хомсдолд орох эрсдэлтэй. Загасны эрин дуусч, төв Азийн Алтан Ордын нутгийн гадуурх бүх координатад цэнгэг усны хомсдол үүснэ.

Verginо эхэлдэг дуусдаг

Өнөө хүртэл Verginо эхэлдэг дуусдаг талаарх төсөөлөл Македонд огт байдаггүй бололтой. Тиймээс, агуу Александр хааны гурван өнгөт 16 цацрагт Verginо дахин сэргээх шаардлага үүсчээ.

Македоны Vergina-г сэргээх боломж

Македоны 12 цацарагт алтан Vergina-г Македонд биш харин ч эсэргээр Грекийн Эпирийн нутагт төв Азийн зүгээс Архадын болон Ахейн Соёлын өвийг сэргээх явцад сэргээнэ. Ингэхийн тулд Дува өвгийн эсгий Өргөөг Грекийн Эпирт түр хугацаагаар байршуулж Эпирийн нутагт Дэлхийн дотоод цөмийн энерги, эрчим хүч, ой санамжийг сэргээнэ. Ингэснээр Македоны нутагт түүнчлэн агуу Александр хааны эзэнт гүрний өргөн уудам нутагт Алтан Ордын зүгээс Нарны мөн Сарны гэрэл гэгээ оруулах боломжтой. Үүнийг 2022 оны 8-р сарын 15-16-17 ны өдрүүдэд гүйцэтгэх боломжтой.

Агуу Александр хаан шинэ алтан Verginо эхлүүлэх гэж дорно зүгт одсон

Агуу Александр хааны дорно зүгт хийсэн аян дайн нь тохиолдлынх байгаагүй. Тэрээр төв Азийн алтан Vergina-тай холбогдохыг хүссэн. Түүнчлэн өөрийн өв залгамжлагчийг төв Азийнх байхыг хүссэн.

Бат хаан сэргээжээ

Тэмүүчин Чингис хааны ач хөвүүн Бат хаан Атираатын тэнгисийн зүүн эрэг орчмын аян дайны үед эртний Грекийн Эпирийн хаант улсын 12 алтан цацрагт мөн 16 алтан цацрагт Vergina-г Иллрийцын нутгаас дахин сэргээжээ. Гэвч Загасны эрин дуусч, Загасны эринд идэвхтэй байсан бүхэн нэгэнт идэвхгүй болжээ.

Эпирийн нутгийн Vergina бие даан эргэн сэргэн мандах боломж дууссан

Аливаа юмс идэвхтэй байх өөрийн цаг хугацаа орон зайн онцлог бий. Грекийн Эпирийн нутгийн Vergina бие дааж эргэн сэргэн мандах боломжгүй. Учир нь Олимпиад хатан ба Агуу Александр хаанаас хойш аль хэдийнээ 39 жаран өнгөрчээ.
Иймд, яг одоо 40 дэх жаранд 40 дээрэмчдийн үе эхэлдэг шиг үйл явц эхлээд аль хэдийнээ 39 жаранг өнгөрөөжээ.

No comments:

Post a Comment